Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр (2026.05.04) 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд: 

  • Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50км
  • Увс аймгийн Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55км
  • Увс аймгийн Хяргас сумын төвөөс урд зүгт 58км

Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсжээ.