Зургаадугаар сарын 30-ныг дуустал будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ

Зургаадугаар сарын 30-ныг дуустал будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд:

  1. хүнсний улаанбуудай
  2. үрийн улаанбуудай
  3. бүх төрлийн хүнсний будаа
  4. 10 төрлийн ургамлын тос
  5. элсэн чихэр багтав.