М.Нандин-Эрдэнэ ирэх сарын хоёронд Бразилын тамирчин Флавио Сантоштой тулалдана

М.Нандин-Эрдэнэ ирэх сарын хоёронд Бразилын тамирчин Флавио Сантоштой тулалдана

Өмнөд Солонгост төвтэй холимог тулааны "Black Combat" холбооны "BnD Black Cup: Omega Korea vs Eurasia" тулаанаар Монголын холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ Бразилын Флавио Сантоштой тулалдах юм.

Бямба гарагт /2026.05.02/ зохион байгуулагдах тэмцээнд нийт 15 тулаан болно. Гол тулаанаар Киргизийн Адилет Нурматов, цагтаа UFC-д тулалдаж явсан Бразилын Виктор Уго нар хүч үзнэ.Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа М.Нандин-Эрдэнэ холимог тулаанаар нийт 29 тулалдахдаа 18 ялсан үзүүлэлттэй. Өнгөрсөн сард 39 нас хүрсэн бокс суурьтай тулаанч эр энэ онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялаад буй.

Тухайлбал, /2026.01.31/-нд "Black Combat 16" тэмцээний хүрээнд Өмнөд Солонгосын Ён Хён Пакийг буулгаж авсан бол /2026.03.23/-нд "DAFC 001" тэмцээнээр гуулин тамирчин Ен Сёк Пакийг хугацаанаасаа өмнө "унтуулсан" билээ.Харин түүний өрсөлдөгч Флавио Сантошийн хувьд ирэх долдугаар сард 35 нас хүрнэ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Ги Бум Мүнийг ялснаар жингийнхээ аваргын бүсийг эзэмшиж байв. Гэхдээ аваргын бүсээ хамгаалах эхний тулаандаа Хан Гүк Жүнд ялагдсан юм. Холимог тулаанаар нийт 23 тулалдахдаа 14 ялжээ.