Киргизстан улсын Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Тус тэмцээнд Монголын баг дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх, гавьяат дасгалжуулагч А.Мэргэн нарын удирдлага дор оролцож байгаа бөгөөд өчигдөр Индонезийн багийг 5:2-оор хожиж, хоёр дахь ялалтаа байгууллаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Од тодорсон байна. Монголын баг өнөөдөр Узбекистаны багтай тоглохоор товлогджээ.