Ерөнхий сайд Н.Учралын даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна

Ерөнхий сайд Н.Учралын даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна

Сүхбаатарын талбайд жил бүр асар барьж арга хэмжээ төлөвлөдөг. Өнгөрсөн долоо хоногт  "UB food" хоолны өдөрлөг, өнөөдөр монгол цэргийн дээд цол, генералуудын өдөр арга хэмжээ болж байна. Тэгвэл Ерөнхий сайдын албан даалгаврыг үндэслэн төв талбайд барьсан асрыг буулгахаар боллоо. 

Албан даалгаврын 5.4-т Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан,  ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай гэжээ.