“Алтан цом”-ын төлөөх барилдааны үеэр сонирхолтой нэгэн үйл явдал өрнөсөн билээ. Өсвөрийн бөх С.Тэнүүн өөрийн үлгэр дуурайлал болгодог Улсын арслан Э.Батмагнайгаас “Энэ бичлэг хэдэн лайк хүрвэл манай бэлтгэл дээр ирэх вэ?” хэмээн асуусан юм.
Залуу арслан уг саналыг эергээр хүлээн авч 5,000 лайк хүрвэл очно хэмээн амласан аж. Тэгвэл тухайн бичлэг цахим орчинд богино хугацаанд олны анхаарлыг татаж, цаг хүрэхгүй хугацаанд 5,000 лайк давж, нийт 39,600 лайк цуглуулжээ. Үүний дараа С.Тэнүүн арсланг амлалтаа биелүүлэхийг хүсэхэд Э.Батмагнай хэлсэндээ хүрч, ирэх сарын дунд үеэр өсвөрийн бөхийн бэлтгэл дээр очихоор болжээ.