Сальвадор улсад гэмт бүлэглэлүүдийн эсрэг цэрэг, цагдаа нар хүч хэрэглэн баривчиллаа

Сальвадор улсад гэмт бүлэглэлүүдийн эсрэг цэрэг, цагдаа нар хүч хэрэглэн баривчиллаа

Сальвадор улсын Ерөнхийлөгч Найиб Букеле хүчирхийллийг зогсоох зорилгоор цагдаа болон цэргийнхнийг гэмт бүлэглэлүүдийн эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрлөө.

Өнгөрсөн долоо хоногт тус улсад гэмт хэргийн улмаас 50 гаруй амиа алдсан нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ. Түүний хэлж буйгаар гэмт бүлэглэлүүд коронавирусийн тахлыг давуу тал болгон ашиглаж байна гэж үзсэн байна.

Тэрээр "Хүн амын бие махбодийн бүрэн бүтэн байдалд шууд заналхийлж байгаа террористуудын эсрэг тууштай тэмцэх болно. Олон жилийн турш Сальвадор улсыг сүйрүүлж ирсэн бүлэглэлийн хүчирхийллийн талаар хатуу байр суурь баримтална" гэжээ.

Баривчлагдсан гэмт бүлэглэлийн гишүүд дээд зэргийн хамгаалалттай хорих ангид бусад хоригдлуудаас тусдаа, төмөр ханатай өрөөнд 24 цаг хоригдох аж. 

Эх сурвалж: CNN