Баянчандмань сумын 90 жилийн ойн барилдаан Улсын харцага Э.Ууганбаяр түрүүлж, Улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэлээ

Баянчандмань сумын 90 жилийн ойн барилдаан Улсын харцага Э.Ууганбаяр түрүүлж, Улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэлээ

Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 120 бөхийн барилдаан өчигдөр /2026.04.25/ зохион байгуулагдлаа. 

Тус барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Урьхан ХХК, Хамтын Эх Булаг ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427 дугаар анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээ ний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Заамар сумын харьяат, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Эко Тэнхлэг ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн арслан Л.Даваажамц, Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Гурван Бүрэн Элеватор ХХК, "Булган" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Өнөөдөр /2026.04.26/ 13:00 цагаас Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө