Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдээр улс, аймгийн цолтой бөхчүүдийн хоёр барилдаан болно.
Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Ц.Одбаяр, Д.Хүдэрбулга, С.Сүхбат тэргүүтэй улсын цолтой 19 бөх зодоглохоор бүртгүүлжээ
Харин энэ сарын 26-нд буюу ням гарагт Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх 2001 онд зохион байгуулсан. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил нийслэл МАН-ын 100 жилийн ойд зориулсан аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын гарди Н.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэж байв.