Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаярын өргөдөлтэй, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох допингийн Давж заалдах комиссын хуралдаан болж байна.
Өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг. Харин Н.Өсөхбаяр дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Үндэсний спортын арбитрт гомдол гаргаснаар түүний гомдлыг хэлэлцэхээр болсон юм.