БНСУ дахь Элчин сайдын яамны гадна өлсгөлөн зарлана гэв

БНСУ дахь Элчин сайдын яамны гадна өлсгөлөн зарлана гэв

Эх орон руу гаа буцах хүсэлтэй иргэд БНСУ дахь Элчин сайдын яам, Консулын хэлтсийн гадна суулт зарлаад хоёр хонож байна. 

Тэгвэл эдгээр иргэд тодорхой хариулт авч чадахгүй байгаа учраас маргаашнаас өлсгөлөн зарлахаар болжээ. Иргэдийн хувьд хилээ нээж, иргэдээ авахыг шаардаж байгаа юм. Солонгост коронавирусын тохиолдол маш бага буюу өдөрт нэг л тохиолдол бүртгэгдээд байгаа аж. 

Тийм учраас иргэд шинжилгээнд хамрагдаж, төлбөрөө төлөөд эх орон руу гаа буцах шаардлагатай гэдгээ илэрхийллээ. 

Улсын онцгой комиссын хувьд эхний ээлжинд ирэх тавдугаар сарын 1-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдийг авчирна гэж буй.