НӨАТ-ын сугалаанд найман орон таарсан дөрвөн азтан тодорчээ

НӨАТ-ын сугалаанд найман орон таарсан дөрвөн азтан тодорчээ

Өнөөдөр /2026.04.22/ НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчилсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явууллаа.

Энэ удаагийн тохиролд /2026.03.01-31/-нд худалдан авалт хийж, /2026.04.21/-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53 822 709 баримтыг хамруулжээ.

Үүнд: найман орон таарсан дөрөв, долоон орон таарсан тав, зургаан орон таарсан 45, таван орон таарсан 502, дөрвөн орон таарсан 4807, гурван орон таарсан 48494 баримт тохиролд таарч азтан болсон байна. “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл дүнгээр олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг байсан бол араас нь Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэг жагссан байна.