Монголын шатрын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэртэй хамтран “Алтан бэрс-2026” корпорацуудын багийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа тодруулсан билээ.
Тус тэмцээний гол онцлог нь Монгол Улсын нэрийг олон улсад мандуулж яваа их мастер, олон улсын мастер, ФИДЕ мастер цолтой шилдэг шатарчид топ 100 аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүрэлдэхүүнд багтан, багийг ахлан оролцдог юм. Хоёр дахь удаагийн тэмцээнд их мастер Б.Хатанбаатараар ахлуулсан “Мөрөн Вилла” компани тавдугаарт байрт шалгарсан. Тэгвэл тус компанийн ерөнхий захирал Х.Батчулуун үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын мастер Б.Мөнгөнзултай 40 сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд тусгасан мөнгөн дүнг тухайн тамирчны бэлтгэл сургуулилалт, олон улсын тэмцээнд оролцох зардалд зарцуулах юм байна. Уг дэмжлэг нь оюуны спортыг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд бусад байгууллагад үлгэр дуурайлал үзүүлсэн сайн жишээ болов. Олон улсын мастер Б.Мөнгөнзулын хувьд шатрын олимпиадын аварга болсноос гадна ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.