НӨАТ-ын сугалааны азтанууд тодров

НӨАТ-ын сугалааны азтанууд тодров

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг өнөөдөр ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжууллаа.  

Энэ удаагийн тохиролд 2026 оны 3 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53 822 709 баримтыг хамруулсан. Үүнээс:

  • 8 орон таарсан 4
  • 7 орон таарсан 5
  • 6 орон таарсан 45
  • 5 орон таарсан 502
  • 4 орон таарсан 4807
  • 3 орон таарсан 48494 баримт тохиролд таарч, иргэд азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл олгож байгаа юм.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +61%, Баянхонгор аймаг +42%, Дорноговь аймаг +28%, Говь-Алтай аймаг +27%, Дархан-Уул, Хөвсгөл аймаг +26%, Сүхбаатар дүүрэг +25% байлаа.