ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгчээр Хөхөөгийн Алтангэрэлийг томилж, салбарын сайдын зүгээс холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар тээг болж байна. Чанаргүй вакцин, системийн уналт, хүнд суртлаас авхуулаад олон хүчин зүйл нөлөөлж буй. Тиймээс тээг саад хийх биш түшиж босгодог экспортыг дэмжих бодлогыг хүрээнд ажлаа явуулах учиртайг онцолж малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд суртал, авлигаас ангид түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах үүрэг өглөө.