ВИДЕО: Үл таних нисдэг биетийн бичлэгийг албан ёсоор АНУ ил болгов

ВИДЕО: Үл таних нисдэг биетийн бичлэгийг албан ёсоор АНУ ил болгов

АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2020.04.27/ үл таних нисдэг биетийн гурван бичлэгийг олон нийтэд ил болгожээ.  Эдгээр дүрсийг 2004-2015 оны хугацаанд АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоцноос бичсэн юм байна.

Эдгээр бичлэгүүдэд агаарт нисэж буй үл таних биетүүд хурц гэрэл ялгаруулсны дараа асар өндөр хурдтайгаар холдон явж байгааг харуулжээ. 

Ийнхүү бичлэгүүд 2018 оны эхээр Пентагоны архиваас алдагдаж, нийтэд тарсан юм. Иймл дүрс бичлэгүүдийн талаар эргэлзээ, буруу ойлголтыг арилгах зорилгоор жинхэнэ бичлэгийг ил гаргаж байгаагаа Пентагон тайлбарласан байна.