“Монгол туургатны Миний Монгол Бичиг-2026” олон улсын уралдаан болно

“Монгол туургатны Миний Монгол Бичиг-2026” олон улсын уралдаан болно

Монгол бичгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол туургатны Миний Монгол Бичиг-2026” олон улсын уралдаан /2026.04.25-26/-ны хооронд болно.

Тус уралдааныг Монголын Бурханы Шашинтны Төв болон Гандантэгчэнлин хийд хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад улсын хэмжээнд 10 дахь удаагаа болох гэж буйгаараа онцлог юм. Уралдааны бичгийн төрөл /2026.04.25-26/-ны өдрүүдэд Монголын Бурханы Шашинтны Их Сургуульд зохион байгуулагдана. Харин оролцогчдын бүтээлийн үзэсгэлэн /2026.04.25-05.02/-ны хооронд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд дэлгэгдэж, олон нийтэд нээлттэй хүрэх аж.