“Улаанбаатар марафон- 2026” олон улсын гүйлт болохтой холбогдуулан албаныхан холбогдох бэлтгэл ажил, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, хаах авто замын талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар марафонд оролцогчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа. Энэ удаагийн марафон долоон төрлөөр зохион байгуулагдана. Тодруулбал, 42км, 195, 21км, 095м, 10км, 500м, 1500м, 800м байна. “Улаанбаатар марафон- 2026” Кени улсаас хоёр эрэгтэй, Япон улсаас хоёр эрэгтэй, Англи улсаас нэг эрэгтэй, ОХУ-аас нэг эмэгтэй, БНХАУ-аас нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчид бүртгүүлсэн байна.
Мөн Монголын хагас, бүтэн марафоны замыг албан ёсоор олон улсад бүртгэж авсан аж. Туулах замын хувьд их сургуулийн гудамжнаас гараад зүүн эргээд Энхтайваны өргөн чөлөөгөөр гүйгээд зүүн дөрвөн замаар уруудаж, Нарантуулын урдуур гүйгээд Дүнжингарав хүрээд Имарт худалдааны төвийн уулзвараар эргээд Олимпийн гүүрээр даваад барианд орохоор батлагджээ. Бүртгэл /2026.05.01/ хүртэл явагдана. Одоогоор 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байгаа юм байна.
ННТ-ийн газрын мэргэжилтэн А.Оюумаа “Нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух замууд бүгд хаагдар учир Их тойруу чиглэлээр хөдөлгөөнд оролцох шаардлагатай болно. Мөн авто замыг өглөөний 06:00 цагаас 18:00 цаг хүртэл хаана” хэмээлээ.