“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй зохион байгуулагдана. Монголын морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав” хаврын уралдааныг Хүй долоо худаг Цагаан хөтөд тавдугаар сарын 1-д зохион байгуулахаар болсон.
Уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар болно. Гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морьдыг 20 сая төгрөгөөр байлах бол аман хүзүү 10, айрагдсан хүлгийг 4-8 сая төгрөгөөр шагнана. Мөн 6-10-т орсон хүлгийг 1 сая төгрөгөөр байлахаар болсон байна. Энэ удаа 20-р байр хүртэл мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй зохион байгуулагдах юм байна.