Цахим орчинд “оношлогоо дарж өгнө” гэх залилан нэмэгдэж байгааг анхаарууллаа

Цахим орчинд “оношлогоо дарж өгнө” гэх залилан нэмэгдэж байгааг анхаарууллаа

Сүүлийн үед цахим орчинд автомашины техникийн хяналтын оношлогоог “дарж өгнө” хэмээн амлаж, иргэдээс урьдчилан мөнгө шилжүүлэхийг шаардсан залилангийн шинжтэй мэдээлэл түгээх тохиолдол нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд ийм төрлийн залилан үйлдсэн этгээд 270 орчим иргэнийг хохироосон хэрэг илэрч, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна. Албаны эх сурвалжуудын зүгээс техникийн хяналтын үзлэг, оношлогооны төвүүд нь хууль, журамд зааснаас бусад тохиолдолд хувь хүний дансаар төлбөр хүлээн авдаггүйг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд дараах зөвлөмжийг мөрдөх шаардлагатай байна. Үүнд:

  • Зөвхөн албан ёсны, баталгаатай төвөөр үйлчлүүлэх
  • Танихгүй этгээдэд мөнгө шилжүүлэхээс татгалзах
  • Сэжигтэй, баталгаагүй мэдээлэлд нягт нямбай хандах

Мэргэжлийн байгууллагууд иргэдийг сонор сэрэмжтэй байж, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.