Дарвийн цэнхэр нуруунд 33 уул уурхайн лицензийг Макс группт олгосон. Максийн Д.Ганбаатар Говь-Алтайн “хаан” боллоо гэв

Дарвийн цэнхэр нуруунд 33 уул уурхайн лицензийг Макс группт олгосон. Максийн Д.Ганбаатар Говь-Алтайн “хаан” боллоо гэв

Өнөөдөр /2026.04.21/ Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг "Дарвийн нуруун"-д Макс группт алт олборлох 33 лиценз олгосон талаар тус сумын иргэдийн төлөөлөл" Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  Дарви сумын иргэн "Манай сумд Хувийн сургууль төгссөн залуусыг засаг дарга, ИТХ-ын дарга болгочихсон. Тэд нар юу ч мэддэггүй, дээрээс хэлсэн би мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг. Манай сумын сургуулийн нэг ангид 10 хүрэхгүй хүүхдүүд сууж байна. Говь-Алтай аймгийн захын сумууд малчингүй боллоо. Бүгд л нутгаасаа дайжиж хот хүрээ газар бараадаж байгаа нь уул уурхайтай холбоотой. "Дарвийн цэнхэр нуруу" гэдэг газар 300 гаруй малчид амьдардаг. Гэтэл тус газар 33 уул уурхайн лиценз олгосон. Максийн Д.Ганбаатар бараг Говь-Алтай аймгийн “хаан” боллоо. Түүний хамаарал бүхий кампониуд бүх лицейнз зөвшөөрлийг авдаг. Д.Ганбаатарын бэлгэлсэн азарган үрээнүүдийг Говь-Алтай аймгийн сумуудын баг бүрд нэгийг Д.Амарбаясгалан тарааж өгсөн. Ингэснийхээ төлөө Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн бүх газрыг ухаж байна. МАН орон нутгийн иргэдийг гавьяа шагнал, албан тушаал, төсөл тендер зэргээр хуурдаг. Үүний үр дүнд малчид л хохирдог. Малаасаа салсан малчид Улаанбаатарт орж ирж түгжрэл, ядуурал ажилгүйдэл нэмж таарна" гэлээ.