Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч, 2026 оны эхний улиралд 88 ширхэг, 1.6 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ.
Тодруулбал, 2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв. 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна. 2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ. 2026 оны эхнээс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 88 ширхэг, 1.6 сая ам.долларын цахилгаан автомашин импортложээ.
2022 оны эхнээс 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар импортлогдсон нийт 1561 ширхэг цахилгаан автомашины
- 76.3 хувь нь БНХАУ-аас,
- 10.2 хувь нь Япон улсаас,
- 5.1 хувь нь АНУ-аас,
- 8.4 хувь нь бусад улс орноос импортлосон байна.