Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтцийг оновчтой болгох чиглэлээр шинэ тогтоол гаргасантай холбогдуулан хотын удирдлагууд тодорхой зохицуулалтуудыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг долоо хоногт нэг өдөр зайнаас буюу цахимаар ажиллуулах шийдвэр гаргасан. Мөн ажлын цагийн уян хатан зохицуулалтыг нэвтрүүлж, байгууллагууд дотоод журмынхаа дагуу ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30 хооронд байхаар тогтоожээ. Эдгээр өөрчлөлт нь албан хаагчдын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг сааруулах зэрэг олон талын үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.