БЗД-т орон сууцанд гарсан галыг унтрааж, 123 иргэнийг аюулгүй гаргажээ

БЗД-т орон сууцанд гарсан галыг унтрааж, 123 иргэнийг аюулгүй гаргажээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах орон сууцанд гал гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 20:50 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай очиход иргэн “У”-ийн эзэмшлийн 106 м.кв талбайтай, гурван өрөө байр бүхэлдээ шатаж байсныг унтраан ажилласан байна. Галын улмаас орон сууцны барилгад утаажилт ихээр үүссэн тул аюулгүй байдлыг хангах үүднээс нийт 123 иргэнийг /58 насанд хүрэгч, 65 хүүхэд/ утаажилтын бүсээс гарган, аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор галын шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.