1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом” бөхийн багийн барилдаан өнөөдөр /2026.04.19/ өндөрлөж, тэргүүн байрын эзнээр Улсын заан С.Сүхбат ахлагчтай “Хатант интернэйшнл” баг тодорлоо.
Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд “Хатант интернэйшнл” баг Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “М-Си-Эс Энержи” багтай учраа таарч, 14:11-ийн харьцаатай ялалт байгуулснаар түрүүлэв. Өчигдөр болсон гуравдугаар байрын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг, Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” баг өрсөлдөж, мөн 14:11-ийн харьцаатайгаар “Хамаг Монгол” баг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.
Шагналын санг байр эзэлсэн багуудад дараах байдлаар хуваарилжээ. Тэргүүн байр 500 сая төгрөг, дэд байр 250 сая төгрөг, гуравдугаар байр 150 сая төгрөг, дөрөвдүгээр байр 100 сая төгрөг, тавдугаар байр 65 сая төгрөг, зургаадугаар байр 60 сая төгрөг, харин 7–8 дугаар байрт шалгарсан баг тус бүр 50 сая төгрөгийн шагнал хүртлээ.