Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан цом”-ын аваргын төлөөх барилдаан өнөөдөр /2026.04.19/ 14:20 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Цомын төлөө “М-Си-Эс Энержи”, “Хатант Интернэйшнл” багууд өрсөлдөхөөр шалгарчээ. Нийт 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай тус барилдаанд тэргүүн байр эзэлсэн баг 500 сая, дэд байр 250 сая, гуравдугаар байр 150 сая, дөрөвдүгээр байр 100 сая, тавдугаар байр 65 сая, зургаадугаар байр 60 сая, 7-8 дугаар байрт шалгарсан багууд тус бүр 50 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн “Алтан цом”-ын барилдааны нийт шагналын сангийн таван хувь буюу 75 сая төгрөгийг Эх, нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд хандивлахаар болсон талаар зохион байгуулагчид мэдээллээ.