Дорнод, Сүхбаатарт гарсан дөрвөн түймрийн гуравыг бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

Дорнод, Сүхбаатарт гарсан дөрвөн түймрийн гуравыг бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

Дорнод аймаг, Сүхбаатар аймагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд нийт дөрвөн удаагийн хээрийн түймэр бүртгэгдсэнээс гурвыг нь бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулсан байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Минчүүрийн уурхай” гэх газарт 04 дүгээр сарын 18-ны 10:25 цагт гарсан хээрийн түймрийг 17:45 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраажээ. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Билүүт” гэх газарт 23:40 цагт гарсан түймрийг 00:36 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 08:00 цагт бүрэн унтраасан байна. Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул” орчимд БНХАУ-аас хил дамнан орж ирсэн хээрийн түймрийг өнөөдөр 02:21 цагт цурамд оруулж, 09:06 цагт бүрэн унтраажээ. Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэх газарт 04 дүгээр сарын 18-ны 16:55 цагт гарсан түймрийг 20:02 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар холбогдох алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байгаа тухай мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө