Монгол Улс 2025 онд 847 мянга 200 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларт хүрсэн бол 2026 он гарснаас хойш ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувиар өсжээ. Монгол Улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөлт үзүүлж, 3 дугаар сарын үзүүлэлтүүд түүхэн амжилтаа шинэчилсээр байна.
Өсөлтийн байдал (гуравдугаар сарын 31-ний байдлаар):
-
2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 42.311 жуулчин
-
2024 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 56.622 жуулчин
-
2025 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 73.243 жуулчин
-
2026 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 84.087 жуулчин ирсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн нь аялал жуулчлалын улирал хавар эрт эхэлж, өвлийн аялал жуулчлал сэргэж байгааг илтгэжээ. Монгол Улсад дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 175.763 жуулчин иржээ.