1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай "Алтан цом"-ын барилдааны гуравдугаар байрын төлөөх барилдаан өчигдөр/2026.04.19/ болж өндөрлөлөө.
Гуравдугаар байрын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг, Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” баг өрсөлдсөн юм. Тус барилдаанд "Хамаг Монгол" баг 14:11 харьцаатайгаар ялалт байгуулснаар гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо.