Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байгааг анхааруулж буй.
Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор “UB Food Festival 2026” хоолны өдөрлөгийг ням гарагт түр зогсоох шийдвэрийг зохион байгуулагчид гаргалаа. Харин тус өдөрлөг өнөөдөр /2026.04.18/ 17:00 цаг хүртэл хэвийн үргэлжилнэ. Улмаар тус өдөрлөг ирэх даваа гарагаас хэвийн үргэлжилэх аж.