Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан цом” барилдааны аварга багийг маргааш /2026.04.18/ тодруулна.
2025–2026 оны улирлын турш үргэлжилсэн тус барилдааны шигшээ шатанд улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “Энержи” баг, залуу заан С.Сүхбатаар ахлуулсан “Хатант Интернэшнл” багууд шалгарч, аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна. Харин гуравдугаар байрын төлөө улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “Скайтел” баг, дархан аварга Н.Батсууриар удирдуулсан “Хамаг Монгол” багууд барилдана. Энэ жилийн “Алтан цом” барилдааны нийт шагналын сан 1.5 тэрбум төгрөгт хүрч, оролцогч баг тамирчдын өрсөлдөөнийг улам ширүүсүүлж байна.