Л.Энхрийлэн аваргын амжилтаа бататгаж алтан медаль хүртсэн бол Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртэж хошой дэд аварга боллоо

Л.Энхрийлэн аваргын амжилтаа бататгаж алтан медаль хүртсэн бол Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртэж хошой дэд аварга боллоо

БНХАУ-ын Ордос хотод зохион байгуулагдаж буй тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай дөрвөн жүдоч өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд О.Уранбаяр, 81 кг-ын жинд О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар хүч сорьсон юм.

Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж, Энэтхэгийн Линто Чанамбамыг буулган авснаар хэсгээ тэргүүлэв. Улмаар хагас шигшээд Өмнөд Солонгосын Жи Сү Кимийг, шигшээ шатанд Умард Солонгосын Жи Хе Кимийг буулган авснаар Ази тивийн хошой аварга боллоо. 

Харин 18 настай залуу тамирчин Т.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Өмнөд Солонгосын Юна Шин, Киргизийн Жанар Жолдошева нарыг ялаад хагас шигшээд БНХАУ-ын Нан Ваныг буулган авсан юм. Ингээд алтан медалийн төлөө Умард Солонгосын Хён А Кимд дийлдсэнээр мөнгөн медалийн эзэн боллоо. Т.Ариунзаяа өнөгрсөн жил Тайландын Бангкок хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөн мөнгөн мөнгөн медаль хүртэж байв. ААШТ-ий  эхний хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай болж багийн дүнгээр тэргүүлж байна.