Олон нийтийн цагдаа нарыг скүүтер, мопедод хяналт тавих чиглэлээр сургалтад хамрууллаа

Олон нийтийн цагдаа нарыг скүүтер, мопедод хяналт тавих чиглэлээр сургалтад хамрууллаа

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан болж, явган хүний замаар скүүтер болон мопед зорчуулахгүй байх хяналтыг сайжруулах шийдвэрийг танилцууллаа.

Шийдвэрийн хүрээнд цагдаагийн алба хаагчид болон олон нийтийн цагдаа нар хамтран ажиллаж, Бага тойруу орчимд нийт 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн цагдаа нарыг замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр тусгай сургалтад хамруулжээ. Сургалтын үеэр явган хүний замаар скүүтер, мопед зорчихоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зорчигчдод зөвлөгөө, анхааруулга өгөх, мөн авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх зэрэг үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна. Мөн 16 наснаас доош насны хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг явган хүний замаас гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгсөн байна.