Жүдо бөхийн ААШТ-д Монголын жүдочид финалд шалгарлаа

Жүдо бөхийн ААШТ-д Монголын жүдочид финалд шалгарлаа

Жүдо бөхийн ААШТ өнөөдөр /2026.04.16/ эхэлж, эхний өдрийн барилдаанууд амжилттай болж өндөрлөлөө. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингүүдийн хэсгийн барилдаан явагдсан байна.

Монгол Улсаас нийт таван жүдоч дэвжээнд гарснаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ нар финалд шалгарч, аваргын алтан медалийн төлөө барилдахаар үлдээд байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө барилдахаар болсон нь эхний өдрийн онцлох амжилтуудын нэг байлаа. Медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр 16:00 цагаас эхлэх хуваарьтай байна. Энэ удаагийн Азийн аваргад Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 18 тамирчин оролцож байна.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө