МАН-ын генсек Я.Содбаатар “Лос Анжелес-2028”-д Монголын багийг ахална

МАН-ын генсек Я.Содбаатар “Лос Анжелес-2028”-д Монголын багийг ахална

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулганаар сонгогдсон гүйцэтгэх зөвлөл өнөөдөр/2026.04.16/ "Олимпик хаус"-т анхны хурлаа зохион байгууллаа.
 
Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав. Мөн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын орон тоог нэмэгдүүлэв. Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилов.