“Төлбөртэй жагсаалын гол дэмжигч болох эмээ, өвөө нарыг гэрт нь байлгаад өгөөч” хэмээн олон нийт шүүмжлэв

“Төлбөртэй жагсаалын гол дэмжигч болох эмээ, өвөө нарыг гэрт нь байлгаад өгөөч” хэмээн олон нийт шүүмжлэв

“Хаашдаа манайхан иргэн "О", "Т" гэдэг төлбөртэй жагсагч нарыг мэддэг болсон. Энэ хүмүүсээс ер нь татвар авъя. Хуучин бол төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан. Одоо жагсаалаас тэрбумтнууд төрдөг болчихсон байна шүү дээ. Тэр хүмүүсээр бид нартай адил ХОМ бөглүүлж, татвар авдаг болмоор байна” гэх үгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өмнө нь хэлж байлаа.

Энд дурдагдсан иргэн "О" гэгч нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар байж магадгүй. Мөн үнэхээр жагсаалаас тэрбумтнууд төрөөд байна уу гэдэгт нь анхаарал татаж байна. Учир нь тэрбээр анх гарч ирэхдээ гэр хороололд амьдарч, өөрийн амьдралаа ч нуулгүй лайвддаг байсан. Харин Нүүрсний жагсаал, Ухаа худгаа авъя гэх Л.Оюун-Эрдэнийг огцруулахын эсрэг жагсаалуудыг зохион байгуулж байсан А.Отгонбаатар нэр дээрээ үнэ бүхий хэд хэдэн автомашин бүртгэлтэй болж, эхнэр Ч.Ундрахтуул нь 2023 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд захирлаар томилогдсон. Жагсаал зохион байгуулаад "хөлжиж" болохыг тэр харуулж байна.

Тэгвэл тэрбээр өчигдөр /2026.04.14/ ээлжит жагсаалаараа УИХ-ыг тарахыг шаардлаа. Энэ жагсаалыг гол дэмжигчид нь эмээ, өвөө нар байсныг хэн бүхэн харсан. Тэд “Үнэн ба зөв” намынханд бэлэн мөнгө, алтан ээмэг, бөгжөө ч өгч байсныг олон нийт анзаарсан. Үнэндээ тэдэнд эмээ, өвөө нарыг сэгсрэх мөнгөөр дутаагүй. Өөрөөр хэлбэл, улс төрчдийн төлбөртэй жагсагчдын гар хөл болсон А.Отгонбаатар нарын гол дэмжигчид өдгөө эмээ, өвөө нар болоод байна. Тэд бол ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл, улс төрийн нарийн нюансыг тэр бүр мэдэхгүй. Харин ард түмнийг төлөөлж байна гэх өнцгөөр л хандаж байна. Иймд, төлбөртэй жагсагчдыг дэмжигч эмээ, өвөө нарын үр хүүхдүүд нь гэрт нь байлгаад өгөөч гэх шүүмжлэл энэ өглөө цахим орчинд өрнөж байна.