Нарантуул захаас арав дугаар хороолол хүртэлх авто замыг иж бүрэн шинэчилнэ

Нарантуул захаас арав дугаар хороолол хүртэлх авто замыг иж бүрэн шинэчилнэ

Нийслэлийн авто замын ачаалал ихтэй гол коридоруудын нэг болох Нарантуул захаас арав дугаар хороолол хүртэлх Нарны замыг иж бүрэн шинэчлэхээр төлөвлөж байна.

Тус ажлын хүрээнд зөвхөн замын хучилтыг солихоор зогсохгүй дараах цогц шинэчлэлүүдийг хийхээр зураг, төсөв боловсруулж байгаа юм. Үүнд:

  • Замын зорчих хэсгийг бүрэн шинэчилж, эвдрэл гэмтлийг арилгана
  • Замын өргөтгөл хийж, хөдөлгөөний багтаамжийг нэмэгдүүлнэ
  • Ус зайлуулах шугам, инженерийн дэд бүтцийг шинэчилнэ
  • Зам дагуух гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээг сайжруулна
  • Явган хүний зам, дугуйн замыг стандартын дагуу шинээр төлөвлөнө
  • Ногоон байгууламж, тохижилтыг хамтад нь шийднэ

Төслийг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба боловсруулж байгаа бөгөөд энэ онд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Хотын дарга Х.Нямбаатар уг замыг “иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай, ачаалал хамгийн өндөр бүсүүдийн нэг” хэмээн онцолсон байна.