Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдаалсан зургаан бүлгийн 16 этгээдийг илрүүлжээ

Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдаалсан зургаан бүлгийн 16 этгээдийг илрүүлжээ

ТЕГ, ЦЕГ хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдан борлуулдаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сүлжээг илрүүлэх, хууль бус эргэлтийг таслан зогсоох ажиллагааг хэрэгжүүллээ.

Улмаар Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдан борлуулж байсан зургаан бүлгийн 16 гэмт этгээдэд холбогдох гэмт хэргийг илрүүлэн, эд мөрийн баримтыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг гэмт хэрэг тул Монгол Улсын эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцож шийтгэл оноодог болохыг ЦЕГ болон ТЕГ-аас онцгойлон анхааруулж байна.