Хүүхдийн ордны дэргэд 23.5 тэрбумын өртөг бүхий спорт цогцолбор барина

Хүүхдийн ордны дэргэд 23.5 тэрбумын өртөг бүхий спорт цогцолбор барина

Монголын Хүүхдийн Ордны дэргэд зургаан давхар шинэ спорт цогцолбор барихаар болжээ.

Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаагийн мэдээлснээр шинэ спорт цогцолбор нь 40,000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх бөгөөд самбо, таеквондо, теннис, усанд сэлэлт, үндэсний бөх, жүдо, сагсан бөмбөг, бадминтон, гар бөмбөг, шатар, уран гимнастик, байт харваа, хаданд авиралт, хөнгөн атлетик, Т-ball зэрэг нийт 13 төрлийн спортын дугуйлан хичээллүүлэх боломж бүрдэнэ. Жил бүр 7,200 гаруй хүүхдийг эдгээр сургалтад хамруулахаар тооцоолжээ. Шинэ ордны нийт төсөв 23.5 тэрбум төгрөгөөр тооцоологдсон бөгөөд тендерийг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан байна. Үнэлгээг /2026.04.17/-д  хийж, гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Тендерт зургаан компани оролцсоноос хамгийн бага санал 19 тэрбум, хамгийн өндөр нь 21 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Мөн 42 жилийн түүхтэй Хүүхдийн ордны барилгын дотор, гадна засвар шинэчлэлд 2.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг холбогдох албаныхан танилцууллаа.