Э.Бат-Амгалан: “Солонго 1,2” төслийн эхний 2500 айлын орон сууцыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэж өгнө

Э.Бат-Амгалан: “Солонго 1,2” төслийн эхний 2500 айлын орон сууцыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэж өгнө

Төрийн орон сууцны корпорац “Эко яармаг”, “Солонго 1,2” болон “Залуус 1” гэсэн томоохон барилгын төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр бүтээн байгуулалттай өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э. Бат-Амгалан танилцлаа.

Э.Бат-Амгалан, “Солонго 1,2” графикийн дагуу гүйцэтгэл сайтай байгаа. 5002 айлын том төслийн хэмжээнд ажил 60 гаруй хувьтай явж байгаа. Энэ жил нийт бүтээн байгуулалтын 50 хувь нь буюу 2500 айлын орон сууыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна хэмээн мэдээллээ.