Дөрвөн настай хүүхэд мориноос унаж харамсалтайгаар амиа алджээ

Дөрвөн настай хүүхэд мориноос унаж харамсалтайгаар амиа алджээ

Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “дөрвөн настай хүүхэд үхэрт явж байгаад мориноос унаж амиа алдсан” гэх мэдээлэл тархаад буй. Уг мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад энэ хэрэг /2026.04.11/ бямба гарагт Завхан аймгийн Баянхайрхан суманд гарсан болох нь тогтоогджээ.

Тодруулбал, тус сумын Төөнт багийн малчин Ж-ийн дөрвөн настай хүү үхэрт явж байхдаа мориноос унаж, улмаар амиа алдсан байна. Хүү нь айлын дөрвөн хүүхдийн хоёр дахь нь байсан бөгөөд хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.