Хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэж, түүнийг огцруулахыг шаардсан өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаяглаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ.
Тус өргөдөлд яг одоогийн байдлаар /2026.04.14-ний өдрийн 11:30 цаг/ 40,339 хүн гарын үсэг зураад байна.