Нийслэлийн өмчит “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг дахин томилжээ.
Тэрбээр өмнө нь 2021 оноос 2024 оны хоёрдугаар сар хүртэл тус байгууллагыг удирдаж байсан туршлагатай нэгэн юм. Түүний өмнө уг албан тушаалд Ё.Нямжав ажиллаж байв. Тэрбээр Үндэсний урлагийн их театр барих зориулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн таван га газрыг ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн тухайгаа өнгөрсөн сарын 18-нд мэдэгдсэн байдаг.