С.Амарсайхан: Өчигдөр Богд-ууланд гарсан түймэрт санаачлага гарган тусласан иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

С.Амарсайхан: Өчигдөр Богд-ууланд гарсан түймэрт санаачлага гарган тусласан иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хийж байгаа газруудад 25 зөрчил өнгөрсөн өдрүүдэд бүртгэгджээ. Айл өрхүүдэд гал түймрийн аюул осолд өртөх эрсдэл өндөр байна. 

Хаврын хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул учирч болзошгүй тухай иргэдэд байнга зөвлөж, уриалж байгаа ч харамсалтай нь зарим иргэд хувцас шатаах,санамсаргүй байдлаар гал тавих зэргээс шалтгаалан ой хээрийн түймэр дэгдэж,  халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед Онцгой байдлын алба хаагчдад ихээхэн ачаалал үүсгэж байгаа.

Өчигдөр Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад мотоциклын клуб иргэд оршин суугчид болоод залуус олон зуугаараа ирж алба хаагчдад тусалсан. Нийгмийн хариуцлагаа биелүүлж, эх оронч сэтгэлээр хандсан иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Барилга нь дуусаагүй байхад барилгыг хүлээн авдаг, тохижилт үйлчилгээ нь дуусаагүй байхад худалдсанаас болж иргэд хохирч байгаа талаар мэдээлэл өмнө нь өгсөн.  Өнгөрсөн 7 хоногт хийсэн мэдээллийн дагуу иргэдээс 49 санал гомдлын дагуу 51 мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн дагуу дүүрэг, хороо, ААН-ийн чиглэл, улсын комиссийн бүрэлдэхүүнтэй нь шалгаж байна.

Орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн талбайн асуудлыг шийдвэрлэж байна. 

ХӨСҮТөв нь таван гарцтай байх ёстой байтал ганцхан гарцтай байгааг эхнээс нь шийдсэн. Машинаараа хойшоо ухарч байж гэр рүүгээ ордог байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж Нарны гүүрний асуудлыг мөн шийдсэн. ААН-үүдийг буруутгахаас илүүтэй зөвшөөрөл олгосон, хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон бий. Дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ил задгай 00-уудыг хадваргүйтгэх ажил дүүргүүдэд хийгдэж эхэлсэн. Нийтдээ 53.5 мянган метр квадрат талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж хэрэгжүүлнэ" гэв.