Нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

Нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3,000 орчим тонн үлджээ.

Өнгөрсөн долоо хоногт нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 15,000 төгрөг байсан бол 3,000 төгрөгөөр нэмэгдүүлж 18,000 төгрөг, хониныхыг 2,000 төгрөг нэмэгдүүлж 15,000 төгрөг болгосон юм. Энэ үнээрээ өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ. Ингэснээр нөөцийн мах худалдаалах цэгийг 600 орчим болгох аж. Харин өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдэлд хүрчээ.