БНСУ-д Монголын элчин сайдын яамны гадна иргэд суулт зарлаж байна

БНСУ-д Монголын элчин сайдын яамны гадна иргэд суулт зарлаж байна

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд нэгдэж өнөөдөр Элчин сайдын яамны гадна суулт зарлалаа.

Тэд тусгай үүргийн онгоцонд УОК-оос гаргасан таван шаардлагад нийцсэн хүмүүс бус шударга бусаар зарим иргэдийг суулгаж буйд эсэргүүцлээ илэрхийлж байна гэсэн юм. Үүнээс гадна эдгээр иргэд өөрсдийн хүсэлтийг ЭСЯ-нд хүргүүлснээ дахин нягтлах, тусгай үүргийн онгоцонд суух хүмүүсийн нэрсийг ил тод болгохыг шаардлаа.