Хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан байна

Хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Зайсангийн-Ам”-ы баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр 04.26-ны өдрийн 10:45 гарсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, хүч нэмэгдүүлж Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын 6 ажилтан, орон нутгийн 16 иргэн, 10 автомашинтай, нийт 65 хүн, 20 автомашинтай ажиллаж, өдрийн 13:20 цагт цурманд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажилласан байна.     

Цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг эрэн сурвалжилж олжээ. Тухайн гал түймэр тавьсан этгээд нь хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. 

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дээрх этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.