Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Тугчин овогт Дашжамцын Баттулга таалал төгссөн харамсалтай үйл явдал болсон.
Д.Баттулга нь ажлын гараагаа эдийн засагчаар эхэлж, улмаар төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн юм. Тэрбээр 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж, төрийн албанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Талийгаачийн үдэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна.