Улсын хэмжээнд ноолуурын үнэ кг тутамдаа 165-207 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

Улсын хэмжээнд ноолуурын үнэ кг тутамдаа 165-207 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

Өнөөдрийн /2026.04.10/ байдлаар улсын хэмжээнд ноолуурын үнэ кг тутамдаа 165-207 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Аймгуудаас Дорнод аймагт ноолуурын ханш 203-207 мянган төгрөг хүрч, хамгийн өндөр үнэтэй байгаа нь анхаарал татаж байна. Харин Хэнтий, Сүхбаатар аймгуудад ноолуурын үнэ 198-204 мянган төгрөгийн түвшинд тогтож, өндөр ханштай бүсэд тооцогдож байна. Төв болон Орхон аймагт 185-194 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол Булган, Хөвсгөл аймагт 190-195 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна Архангай аймагт ноолуур 180-185 мянган төгрөг, Дундговь аймагт 178-180 мянган төгрөгийн ханштай байгаа бол хамгийн бага үнэ Дорноговь аймагт бүртгэгдэж, 165-170 мянган төгрөгт хүрчээ. Ноолуурын үнийн ялгаа нь тухайн бүс нутгийн чанар, гарц, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байгааг салбарынхан онцолж байна.