Улаанбаатар хотод скүүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулж байна

Улаанбаатар хотод скүүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулж байна

Улаанбаатар хотод скүүтер, мопед, цахилгаан дугуй унасан иргэнийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлж байна.

Ингэхдээ 16 насанд хүрээгүй хүүхдэдээ скүүтер, мопед унуулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт анхааруулав.Хэрэв 16 насанд хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унавал Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгодог байна.Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн гэдгийг албаныхан мэдээлж буй.

Тухайлбал 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.